Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замын хучилтын ажил ирэх долоо хоногт дуусна
Хуваалцах:
img

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавих Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замын хучилтын ажлын явцтай БОАЖ-ын сайд танилцсан байна.

Уг ажил ирэх долоо хоногт дуусах бөгөөд жуулчдад хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулалт ажиллах талаар тус яамны сайд үүрэг өгчээ.

Мөн Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн дагуу байрлах гэр буудал, жуулчны баазууд орц, гарцаа чөлөөлөх, түүнчлэн зорчих хөдөлгөөний эрчмийг зохих төвшинд барьж замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж хамтран ажиллахыг уриалсан аж.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img