Монгол залуус эх орондоо цахилгааны утас үйлдвэрлэж байна
Хуваалцах:
img

Та орон сууц худалдаж авах эсвэл шинээр байшин барихдаа цахилгааны утсаа шалгадаг уу? Гэрлийн унтраалгаа асааж, унтраах үед шаржигнаж дугарах буюу цахилгааны утаснууд масс лах чимээ сонсож байсан л биз. 

Шуудхан хэлэхэд энэ бол чанаргүй цахилгааны утас ашигласантай холбоотой. Манай зарим барилгын компаниуд хамгийн хямд, чанар муутай импортын цахилгааны утсаар эрчим хүчний холболтоо шийддэг. Арга ч үгүй биз, үнийн өсөлт, иргэдийн орон сууц худалдан авах чадвараас шалтгаалан боломжит бүх зүйлээ хэмнэхийг бодно. 

Гэвч манай улсад гарч буй гал түймрийн шалтгааны тодорхой хувь нь утасны даацыг зөв тоцоолоогүй болон чанар муутай цахилгааны утаснаас үүдэлтэй байдаг аж. Тиймээс стандартын шаардлага хангасан цахилгааны утас хэрэглэх нь амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаална.

Тэгвэл дэлхийн стандартаар монгол залуучууд эх орондоо цахилгааны утас үйлдвэрлэж байна гэдэгт та итгэх үү.

“Экокабель Монголиа” ХХК нь байгальд ээлтэй “Upcast” технологи ашиглан хаягдал хөнгөн цагаан, зэсийг дахин боловсруулж цахилгааны утас үйлдвэрлэж байна. Мөн цэвэр зэс боловсруулан Япон улсын “Asahi” зэрэг хэд хэдэн корпорац руу экспортолдог.

Өөрөөр хэлбэл, монгол залуус эх орондоо анх удаа ногоон буюу Upcast технологийг нэвтрүүлж чаджээ. Энэхүү технологи нь байгальд ээлтэй, химийн хорт утаа ялгаруулдаггүй вакум орчинд хайлуултай явуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ давуу талтай аж.

Экокабель брэндийн цахилгааны утас нь зэс голтой PVC тусгаарлагчтай уян кабел утасны зэс голыг сүлжиж хийдэг. Сүлжээсний эрчлээсний хэмжээнээс хамаарч, ачаалал даах, хүчдэл дамжуулах чадвар шууд хамаарч байдаг.

Цахилгааны кабель утас, залгуурыг зөв сонгож ашиглах нь ахуйн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй цахилгаан эрчим хүчээ хэмнэхэд нөлөөлдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Тийм ч учраас “Экокабель Монголиа” ХХК-ийн хамт олон стандартын шаардлага хангаж, хаягдал зэсээс 99.9 хувийн сорьцтой зэс гаргаж аван бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэдгийг тус компанийн Борлуулалтын менежер Г.Нямдаваа хэлэв.

Тэрээр “Бид байгалийн баялаг бус хаягдал түүхий эдийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайн хаягдлыг дахин боловсруулснаар байгальд хог болж үлдэхээс нэг ёсондоо сэргийлж байгаа хэрэг. 2022 онд металл химийн элементийн шинжилгээгээр манай үйлдвэр 99.9 хувийн сорьцтой цэвэр зэс гаргаж байгаа нь батлагдсан. 

Манай үйлдвэрт цөгц, цахилгаан барааны зэс утас, аяга, таваг гэх мэт янз бүрийн эд зүйл ирдэг. Энэ дотор олон төрлийн найрлагатай хаягдал байдаг бөгөөд бид хамгийн сайн чанартай эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж авахыг зорьдог. 

Бид зах зээлд гаргахын тулд мэргэжлийн байгууллагын шинжилгээнд орж, туршигдаад цахилгааны утсаа худалдаалж эхэлсэн. 

Манай цахилгааны утас импортоор орж ирж буй ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад нэмүү өртөг, тээврийн зардал шингээгүй учир үнэ хямд. Гэхдээ үнэ хямд гээд чанар муутай гэсэн үг биш. Бид бол дамын наймачид биш бид бол үйлдвэрлэгч учраас Монголчууддаа стандартын дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилго болгон ажиллаж байна.

Манай улсад худалдаанд байгаа цахилгаан утасны хуйлсан ороомгийн нийт урт нь заасан хэмжээндээ хүрэхгүй, бага байх тохиолдол маш түгээмэл байдаг. 

Тиймээс ялангуяа цахилгааны утас их хэмжээгээр худалдан авдаг бол аль нэг ороомгийг задлаад, нийт уртыг нь хэмжээд үзэхийг зөвлөж байна.

“Экокабель” брэндийн цахилгаан утсыг ороохдоо дэвшилтэт технологиор хянаж байдаг тул ороомгийн нийт урт нь 1 см-ээр ч зөрөхгүй гэдгийг тэд онцолж байлаа. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img