Албаны нохой хамгийн чадварлаг ажилтан байж чаддаг
Хуваалцах:
img

Хүн төрөлхтний хамгийн дотны анд, он удаан жилийн нөхөрлөлийн түүхтэй ноход янз бүрийн чадвараараа биднийг гайхшруулж бас тусалсаар ирсэн. Тэд харуул манаанд зогсож, гэмт хэрэгтнийг барин хүнд хэрэгтэй бүхнийг олон салбарт хийж байна. Харин тэдний хамгийн шалгарсан чадвар нь үнэрлэх юм. Хүний үнэр таних чадвараас 40 дахин илүү мэдрэмжтэй ноход хүмүүсийн өдөр тутмын амьдралын аюулгүй байдлыг чимээгүйхэн хамгаалсаар байна.

Дөрвөн хөлт, эрэлхэг, үнэнч нөхөр, гэмт хэрэгтэнтэй тэмцэж, тэднийг халуун мөрөөр нь илрүүлж, ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө тэд ажилласаар байдаг.

Албаны нохойн үүрэг жилээс жилд ихэсч, тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг, мансууруулах бодис, нуранги дороос хүн хайж олох, ангийн гаралтай түүхий эд, нэг ховор, ховор ургамал болон лабораторийн нөхцөлд хадгалсан гэмт этгээдийн үнэрээр хэрэгтнийг илрүүлэх зэрэгт өргөн ашигладаг Нохойн хурдан шалмаг хөдөлгөөн, үнэрлэх эрхтний онцгой хөгжил, сонор соргог байдал нь хэргийг хурдан илрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тэд хамгийн чадварлаг ажилтан байж чаддаг.

Албаны ноход зөвхөн сургагч эзнийхээ командаар л дайрах буюу хөөх үйлдэл хийдэг байна. Энгийн нохойтой харьцуулахад эзэн нь дайрах команд өгөөгүй л бол ямар ч нөхцөлд хэн рүү ч халдадгүй ажээ. Нохой тэр дундаа овчарк үүлдэрийн нохой хүнд хамгийн үнэнч, ой тогтоолт болон нэг хийж сурсан үйлдлээ марталгүй маш сайн сурдаг.

Албаны нохдын хамгийн дотны нөхөр бол хөтлөгч эзэд нь. Тэд л зөвхөн эрхлүүлж, хоол өгч, халамжилж, зааж сурган, хамгаалж бас удирдаж байдаг.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img