Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ой тохиож байна
Хуваалцах:
img

Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ой тохиож байна. Засгийн газрын тогтоолын дагуу Ховд аймаг энэ сарын 1-4-ний өдрүүдэд түүхэн ойг хөтөлбөрийн тэмдэглэж байна. 

Ойн баярын хүрээнд "ГАЛДАН БОШГОТ-380" урлагийн тоглолтыг өнөөдөр /2024.08.04/ Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулав.

Урлагийн тоглолтыг Монгол улсын Консерваторын багш Н.Сүхээ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, ХДТ-ын хамт олон хамтран зон олондоо толилууллаа.

Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан урлагийн тоглолтод Ховд аймгийн урлаг, соёлын байгууллагын ажилтнуудаас гадна сум бүрээс өв тээгч, ардын авьяастнууд гээд 600 гаруй хүн оролцжээ.

Баруун Монголчууд, олон угсаатны түүх, өв соёлыг харуулсан түүхэн тоглолт, арга хэмжээг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд нээж баяр хүргэн үг хэллээ. 

Мөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нийт иргэд, зон олонд баярын мэнд хүргэлээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img