3 сар
Зуны 33 дахь олимпын наадам Франц улсын Парис хотноо сар гаруй хугацаанд үргэлжилж, 206 орны 10,714 тамирчин өрсөлдсөнөөс Монгол улсаа төлөөлөн Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд барилдсан Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт үзүүлсэн билээ.
Энэ амжилтыг үнэлэн тамирчин Б.Баасанхүү болон дасгалжуулагч М.Бундмаа нарыг Монголын Үндэсний Олимпын Хорооны түнш байгууллагууд болох “СКАЙтел групп”, Имарт (Скай Хайпермаркет ХХК), “Баттүшиг Цэлмүүн сан”, МАК компанийн төлөөллүүд хүлээн авч баяр хүргэн, 100 сая төгрөгийн урамшуулал олголоо.
Мөн 2008 оны Бээжингийн олимпоос хойш МҮОХ-ны түншээр хамтран ажиллаж буй СКАЙтел группийн зүгээс Лос Анжелес 2028 оны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхтэй, үүрэн холбооны шинэ дугаарлалтын дээж 6999-****, 6969-**** дугаарыг гардууллаа.
Мөн энэ удаагийн олимпын наадмын 15 өдрийн турш эх орныхоо соёл, уламжлалыг сурталчлан таниулах Mongolia House арга хэмжээг МҮОХ санаачлан, Парис хотноо 206 орны 60 гаруй мянган жуулчдад монгол ахуй, язгуур урлаг, хэл, үндэсний соёлыг танилцууллаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0