Мобиком групп ажилтнуудынхаа хүүхдүүдийн боловсролыг дэмжин тэтгэмж олголоо
Хуваалцах:
img

Хичээлийн шинэ жил эхэлж, эрдмийн баяр тохиож буй энэ өдрүүдэд Мобиком группийн зүгээс нэгэн сайхан мэдээг хуваалцаж байна. Ирээдүйг гэрэлтүүлэх эрдэм мэдлэгийн хүчийг үнэлж, залуу үеийнхэндээ боломж олгохыг онцгойлон зорьдог Мобиком групп энэ удаад ажилтнуудынхаа хүүхдүүдийн боловсролд зориулан тэтгэмж олголоо. 2024-2025 оны хичээлийн жилд гадаад, дотоодын их дээд сургуульд амжилттай элсэн орсон ажилтнуудынхаа хүүхдүүдэд нийт 29,000,000 төгрөгийг сургалтын төлбөрийн дэмжлэг болгон гардуулсан юм.

Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима "Эрдэм мэдлэг ирээдүйг, амьдралыг өөрчлөх хүчтэй. Тиймээс бид ажилтнуудынхаа гэр бүлийн сайн сайхан, хүүхдүүдийнх нь ирээдүйн төлөө энэ санаачилгыг хэрэгжүүлж, амжилттай суралцах, хөгжих, өөрийгөө олох гайхалтай аялалд нь  дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм" хэмээлээ.

Канадын Торонтогийн их сургуулийн оюутан Э.Амина “Мобиком группийн хэрэгжүүлдэг боловсролын төлөөх төсөл, хөтөлбөрүүдийг ээж маань бахдан ярьдаг байлаа. Өнөөдөр би ч бас энэ компанийн дэмжлэгийг мэдэрч, амьдралдаа шинэ хуудсыг эхлүүлэхдээ урам зориг авч байна. Цаашид улам хичээж, зорилгодоо хүрнэ” гэж хуваалцсан юм.

АШУҮИС-ийн оюутан Ө.Марал “Багадаа аавынхаа ажил дээр их ирдэг, мөн хүүхдийн баяраар гоё бэлэг авдаг байсан гээд Мобикомтой холбоотой дурсамж олон. Одоо оюутан болж, амьдралдаа шинэ эхлэлийг тавьж байгаа энэ үедээ ч дэмжлэгийг нь хүлээн авч, урам зоригийг мэдэрч байгаадаа үнэхээр их баяртай байна” гэлээ.

Түүнчлэн энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах ангид элсэн суралцаж байгаа, мөн цэцэрлэгийн насны хүүхдүүддээ 48,100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил, дэвшлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд Мобиком групп энэхүү санаачилгыг цаашид ч үргэлжлүүлэн ажилтнуудынхаа хүүхдүүдийн боловсролд дэмжлэг үзүүлнэ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img