Ө.Уянга
Эх орны хил хязгаарын амгалан тайван байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хилийнхэнтэй маань холбоотой нэг л буруу ойлгоц яваад байх шиг. Сүүлийн нэг жишээг энд тайлбарлахыг хичээе. Үүрэг зорилгынхоо хүрээнд офицер,ахлагч нар хугацаат цэргийн алба хаагч нарын эрүүл мэндэд анхаарч, өвчин эмгэгтэй нэгнийг нь эмч нарын тусламжтайгаар эрт үед нь илрүүлсэн билээ.
Үүнд баярлах ёстой атал тэднийг зодож дарамталсан гэж ярьж бичиж байгаа нь үнэхээр урам хугалж байна.Ийм гүтгэлэг бол хууль зөрчсөн үйлдэл юм. Эрүүл мэндийн боловсролгүйгээс өөрсдийн өвчинг,тухайлбал бэлгийн замын өвчнийг хаана хэрхэн эмчлүүлэхээ манай залуучууд мэддэггүй шахам.Чухам үүний улмаас залуучууд хуугаараа тэмбүүрчихээд байхад юун зодуур вэ. Юм л бол хойд талын хар овоохой гэгчээр цэргийн дарга нар нь зодож дарамталдаг, болсон үйл явдлыг нуудаг гэж цуураад байгааг хэрээс хэтэрсэн хардалт гэлтэй. Хартай эхнэр нь дайрч давшилсан ч ажралгүй сууж л байдаг хээгүй эр шиг манай цэргийнхэн ч ноолуулсаар сурчээ.
Хэрэв яг одоо улс орон даяар бэлгийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо явуулбал хэд нь ийм өвчтэй гарахыг тооцоолдог ч болоосой.Хавьгүй өндөр тоо гарч болох. Төрөлт, жирэмслэлт улам залуужиж, жилд өчнөөн мянгаараа охид үр хөндүүлж байна. Цэргийн насны залуучууд нь цэрэгт явахгүй бүх л арга чаргыг хэрэглэж байна.Тэд таньдаг нэгнээрээ албан тушаалтнуудад хэлүүлж, дарамталж, залхаадаг.
Цэрэгт явсан зарим нь цэргийн албанаас шантарч, хэрэг төвөг тариад ч болов ямар нэг аргаар халагдах гэж зүтгэж байна. Сүүлдээ бүр эрт оношлогоогоор өвчнийг нь илрүүлсэн эмч нарыг буруутгаж, ТТАХТЭ-т ирэхэд нь эмчлэгч эмчийг бүлтэлзүүлж байгаад л яриулах юм. Нөгөө талаас сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол цэргийн албаны залуучуудын эмзэг сэдвийг нийгэм даяар дэлгэж сэвэх нь маш хортой. Жирийн иргэд өнөөдөр шуугиж яриад л маргааш нь мартаж орхино.
Харин үүнээс болж залуусын амьдралд хар толбо үлдэнэ. Хатуухан хэлбэл үнэ цэнэтэй бүхнээр нь тоглосон болно. Та өөрийгөө нийгэмд "Хагархай төмсөгтэй, цэрэгт дэглүүлсэн" залуу болон хувирсан гэж төсөөл. Түүнийг нь хүн болгон мэддэг. Үнэн ч бай, худал ч бай ийм л шуугиан болсон учраас тийм л ойлголт хүмүүст төрнө. Мунхаг харанхуй, ямар ч хүний эрхийн мэдрэмжгүй сошиалын золиос болсон амьдрал ямар санагдах вэ.
Ирээдүйн залуу эхнэрт нь бас юу бодогдох бол. Энэ бүхнийг бодож, болгоож асуудалд нухацтай хандмаар байна. Харин хугацаат цэргийн алба хаагчдыг офицер, ахлагч нар нь зодсон эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас хэрэв буруутан этгээд гарч ирвэл ялыг нь үүрүүлж, хариуцлага тооцох нь ойлгомжтой. Ямартай ч эмч нарын дүгнэлтээр гадны нөлөөгүй гэдэг нь одоогоор тогтоогдоод байгаа билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 3
Зочин
1 сарзассс цэрэг битгий зодоод бай та нар
Bdi
1 сарАрд иргэдийн төлөө байдаг
Bdi
1 сарХил хилчид эх орны