Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайдад зөвлөнө
Хуваалцах:
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргаж тушаал гарчээ.
Энэ асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцсан гэнэ. Түүнийг УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-т нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гараад байсан ч тэрээр ийнхүү Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газраа унагаах шийдвэр гаргахдаа "Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг унагаасан" гэж хэлж байв. Гэтэл тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилуулах эцсийн шийдвэрийг гаргажээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0