Амны хаалт- цар тахлаас хамгаалах iv тун
Хуваалцах:
img

2021 оны есдүгээр сарын 28-ны байдлаар ДЭМБ-д Ковид-19 өвчний 232,075,351 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 4,752,988 хүн нас бараад байна. Манай улсын хувьд 374864 хүн халдвар авсан нь батлагдаж, 1185 хүн нас бараад байна.

Монгол Улс хүн амын тоонд харьцуулсан нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлж эхэлсэн эгзэгтэй үед Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяр иргэддээ дараах зөвлөгөөг өгч байна.

Доктор О.Батбаярын зөвлөснөөр "Манай улсад одоогийн байдлаар 255 мянган хүн гуравдугаар тунгаа хийлгээд байна. Эдгээр хүмүүсийн 0.1 хувь нь 14 хоногийн дараа өвчилсөн байна. Энэ нь гуравдугаар тун таныг халдвар авахаас сэргийлж чадаж байна гэсэн үг. ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ӨНДӨР БАЙГАА ЭНЭ ҮЕД АМНЫ ХААЛТ БОЛ ХАЛДВАРААС ХАМГААЛАХ ДӨРӨВ ДЭХ ТУН ЮМ.

Учир нь Монголд төдийгүй дэлхийн олон оронд цар тахлын нянгаас хамгаалахын тулд амны хаалтыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч гэсэн тогтмол зүүхийг уриалж байна. Амны хаалтыг гэрээсээ өөр орчинд авахгүй байх шаардлагатай. Амны хаалтаа авч үйлчлүүлдэг хоолны газар, ресторан, кофе шоп, паб зэрэг газруудаар орохгүй байх хэрэгтэй. Амны хаалтаа тогтмол хэрэглэж байгаа хүмүүсийн дунд өвчлөл бүртгэгдэхгүй байна” гэлээ.

Хүн бүрийн гарын дор байдаг хамгийн энгийн хэрнээ хямд төсөр, үр дүнтэй арга болох амны хаалтыг байнга хэрэглэснээр та өөрийгөө хамгаалж чадна.  Мөн хайртай дотны  хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж чадах хамгийн шилдэг арга юм.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img