Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор "Мөсөн өргөө" спортын ордон ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Шинэ Яармаг хороололд дэлхийн стандартад нийцүүлэн барьсан тус спортын ордон нь нийт 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон юм.
Тус ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой аж.
Энэхүү ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган ам метр талбайтай бөгөөд 15 сая ам.долларын өртгөөр баригджээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0