“COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст амны хаалт зүүхийг зөвлөсөөр байна
Хуваалцах:
img

Монгол Улс хүн амын тоонд харьцуулсан нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлж эхэлсэн эгзэгтэй үед Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн багаас иргэддээ "Амны хаалт-4 дэх тун" гэсэн зөвлөгөөг өгч буй. Судалгаагаар байнга амны хаалттай явдаг иргэд халдварт өртөх эрсдэл маш бага байгаа тул ДЭМБ болон бусад өндөр хөгжилтэй орнууд иргэддээ амны хаалтыг тогтмол хэрэглэхийг зөвлөх болжээ. 

Вашингтон. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст битүү орчинд амны хаалт зүүхийг үргэлжлүүлэн зөвлөсөөр байна. Энэ нь коронавирусний хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалттай холбоотой юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. /ДЭМБ/ хурдацтай тархаж буй “Дельта” хувилбарын дэгдэлтийг сааруулахын тулд хүн ихтэй газраар явахдаа амны хаалт зүүх зөвлөмжийг хүргүүлсээр байгаа бөгөөд энэхүү уриалга нь вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст ч хамааралтай гэдгийг мэдэгдэж байна.

ДЭМБ, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн аль аль нь вакцинд хамрагдаагүй хүмүүс амны хаалтаа зүүсэн хэвээр байх хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хувьд тавдугаар сард вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс амны хаалт зүүх шаардлагагүй болсныг мэдэгдсэн юм. Гэвч долоодугаар сарын сүүлээс “COVID-19” халдварын тохиолдол олноор нэмэгдэж буй бүс нутагт амьдарч буй вакцинд хамрагдсан хүмүүст үргэлжлүүлэн амны хаалт зүүхийг зөвлөж эхэлжээ. Мөн вакцинд хамрагдсан эсэхээсээ үл хамааран сургууль дотор амны хаалт зүүх шаардлагыг багш, сурагчдад тавьж байгаа юм.

“Дельта” хувилбар яагаад аюултай вэ?

ДЭМБ-ын мэдээлснээр, “Дельта” хувилбар нь одоогоор илэрсэн хамгийн халдварлах чадвар өндөр хувилбарт тооцогдож байна. Уг хувилбар одоогоор дэлхийн 185 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, вакцинд хамрагдаагүй хүн амын дунд голчлон тархаж байна. Иймээс уншигч та амны хаалтыг тогтмол зүүж Ковид-19 вирусийн өвчлөлөөс өөрийгөө хамгаалах нь хамгийн шилдэг арга болсоор байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img