Халдвар хамгааллын улбар шар, улаан шатлалыг 14 хоногоор сунгалаа
Хуваалцах:
img

БНСУ. 2021 оны 9-р сарын 17- 26-нд тэмдэглэсэн Ургацын баяр- Чүсогоос хойш БНСУ-д Ковид-19-н тархалт огцом ихэсч, батлагдсан тохиолдлын тоо 2021 оны 10-р сарын 2-ны байдлаар 313 773, нас баралт  2497 болжээ.

Баярын үеэр эрх баригчдын зүгээс “нийгмийн харилцаанд зай барих” журмыг гаргаж, нийтийн тээвэр, үйлчилгээний газруудад тусгай горим  мөрдөж, жишээлбэл төмөр замд зөвхөн цонхон талын суудлыг борлуулах, хурдны замын хураамжийг энгийн үеийн горимоор авах, хурдны зам дагуу байрлах түр амрах газруудад хооллохыг хориглох, далайн эргийн зорчигч т ээврийн хөлөг онгоцны багтаамжийг 50 хувь ашиглах, эмнэлэг, сувилалд урьдчилсан захиалгын системийг нэвтрүүлэх, гэр бүлийн гишүүд бүгдээрээ вакцин хийлгэсэн бол 8, хийлгээгүй бол 4 хүртэл хүн уулзахаар зохицуулсан юм.

Сүүлийн долоо хоногт Ковид- 19-н халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан өмнө тогтоосон халдвар хамгааллын улбар шар (3), улаан (4) шатлалыг 14 хоногоор сунгасныг өчигдөр зарлалаа.

Ковид-19-н тархалтыг хумих зорилгоор иргэдээс PCR шинжилгээг үнэ төлбөргүй авч, тус  улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийг шинжилгээ, эмчилгээнд хамруулж эхэлсэн байна.

2021 оны 10-р сарын 2-ны мэдээгээр БНСУ-ын насанд хүрсэн хүн амын 50-аас илүү хувь нь Ковид-19-ын вакцины 2-р тунг бүрэн хийлгэж дуусчээ. 10-р сарын 18-наас 12- 18 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлнэ.

Ш.ГЭРЭЛМАА /БНСУ. Чангвон/

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img