Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүлжээ.
“Facebooк” компанийн 2021 оны дөрөвдүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг БШУЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/, MFCC тэргүүтэй байгууллагуудын дэмжлэгтэй “Faro Foundation Mongolia” ТББ Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм.
Хөтөлбөр нь дижитал иргэншил, цахим аюулгүй байдал, бусдыг үзэн ядсан үг хэллэг ба бусдыг дээрэлхэх үйлдэл, хувийн нууцлалыг хамгаалах болон хуурамч мэдээллийн эсрэг зэрэг сэдвийг хамарсан, найман модуль бүхий хичээлтэй. Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтнүүд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон багш нарын төлөөлөлтэй хамтран сургалтын материалууд боловсруулсан бөгөөд www.wethinkdigital.fb.com холбоосоор орж цахим хичээлийг татаж авах боломжтой.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0