Соёл судлаач, доктор С.Юндэнбат аймгийн удирдлагатай уулзав
Хуваалцах:
img

Баянхонгор. Соёл судлаач, доктор С.Юндэнбат нь соёлын биет бус өвийг хамгаалах үйлсэд олон жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсан, уг өвийг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, судлан, сурталчлах, мартагдсан төрөл зүйлийг сэргээх, хойч үед өвлүүлэх, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх олон талт өргөн хүрээний ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Тэрээр өнөөдөр өөрийн хүү  Ю.Болдбаатарын хамт аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзсан байна.

Тэрбээр хүү ШУТИС-ийн БУХС-ийн дэд профессор, доктор Ю.Болдбаатарын хамт Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, аялал жуулчлалын бодлогод хэрхэн тусгаж ажиллах талаар орон нутгийнханд зөвлөн туслах зорилгоор Баянхонгор аймгийн түүх дурсгалт газраар яваад ирсэн аж. 

Засаг дарга Д.Мөнхсайхан эрхэм зочинд талархаад соёлын биет болоод биет бус өвийг хайрлах, хамгаалах, олонд зөв сурталчлах талаар зөвлөгөө, мэдээлэл авч бодлого чиглэлдээ тусгаж ажиллана гэдгээ илэрхийлэв. Уулзалтын үеэр  “Хонгор нутаг” дууны шүлгийг монгол бичгээр буулгасан хувь, сүүлийн 20 гаруй жил Монголын биет бус соёлын төлөө ажиллах хугацаандаа бичсэн эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллээ эмхтгэж хэвлүүлсэн “Монголын нүүдэлчдийн соёлын биет бус өв” болон “Хонгор нутгийн дуулал” номыг аймгийн Засаг даргад гардуулжээ. 

1

2Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗДТГ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img