Одоо ашиглагдаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ
Хуваалцах:
img

ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлгэхээр 2021 оны оны 3 дугаар сард тушаал гаргаж 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын гавьяат багш С.Төмөр-Очирыг томилжээ. Тус ажлын хэсэг эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцуулсан байна. Сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн гэсэн үндсэн хэсгүүдэд төвлөрч ажилласан.

Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон. Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон, монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан гэж дүгнэсэн байна.

Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан, сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичгийн зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон. Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог.

Сурах бичгийг тогтвортой хэрэглэх, зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах, Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсрол анхаарах зэрэг асуудлуудыг салбарын сайд цахим хуудастаа мэдээлжээ.  

Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж ажиллаж байгаа. Ажлын хэсгээс сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийн зүгээс 20 орчим саналыг тусгуулаад байгаа юм байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img