Э.Бат-Үүл: С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт Ц.Нямдорж оролцсон гэж албаны хүмүүс хэлдэг
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 10-ны өдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр С.Зориг агсны амь нас хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах уу гэдэг асуултад  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хэлснээр Э.Бат-Үүл гэж мэдэгдсэн билээ.

Энэ дагуу Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл  өнөөдөр /2021.05.12/ Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэлд тайлбар хийж мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ: "Намайг  олон жил зохион байгуулалтайгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт  гүтгэж ирсэн учраас цаад эздийг олж өгөөч гэсэн хүсэлтийг би 2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд болон Улсын Ерөнхий прокурорт  тавьсан. Би өнөөдрийг хүртэл хариуг нь хүлээж байна.   Сүүлийн үед сайд  Ц.Нямдоржийн гаргаж байгаа  хачин авирыг харах тусам би хүсэлтээ буруу хүнд хаягласан юм байна гэж бодоход хүрлээ. Тэр үед Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан.   С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт  Ц.Нямдорж оролцсон байж болзошгүй гэж хэргийг хянан шалгах үйл  ажиллагаанд  оролцож явсан албаны  хүмүүс ярьж байсан. Энэ нь үндэслэлтэй юм болов уу гэж би бодож байна. Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм бишүү гэсэн бодол улам бүр төрөх боллоо. Надад ингэж бодох гурван үндэслэл бий.

1.  Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. УИХ-ын дарга, яамыг толгойлж байсан хүний хувьд Монгол Улсад хэн ч байсан хуульд захирагдах ёстой гэдгийг сайн мэднэ. Гэтэл өнөөдөр энэ хүн сандраад хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг.

2. Ц.Нямдорж  галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг  утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна.  Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна.

3. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний  эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж  харагдах гэж хичээх болжээ.  Миний дээрх гурван хардлага үнэн байх юм бол С.Зориг агсны хөнөөсөн хэрэг гадны захиалгатай гэсэн үг. Ц.Нямдорж гадны тусгай албатай холбоотой байсан талаар мэдэгдэж байсан тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд улсын нууц задруулсан хэргээр шоронд орсон” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img