Ч.Галсан: Хоёр сая дахь модоо тарьж эхэлнэ
Хуваалцах:
img

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт сая дахь мод тарилаа. Түүний аялал жуулчлал; оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнд Аялал жуулчлалын холбооноос шагнал гардууллаа.

Энэ үеэр зохиолч Ч.Галсан "Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина. Урт наслая, анууханаараа удаан байя, нэрд гаръя, шагнал авъя гэвэл мод тарих хэрэгтэй юм байна. Би мод тарих хүсэлтэй бүх хүнтэй хамтран ажиллах болно. Мод тарина гэдэг асар их хөдөлмөр, хөрөнгө хүч шаардсан ажил. Би нэг сая мод тариад ингээд зогсохгүй. Одоо хоёр сая дахь модоо тарьж эхэлнэ" гэв.

Ч.Галсан нь 2009 онд өөрийн бичсэн номоо худалдаж, үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна хэмээснээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд тусалж дэмжсээр нэг сая дахь модоо тарьж ургуулсан нэгэн юм. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img