Монголын хоригдлууд шатрын олон улсын тэмцээнд түрүүлэв
Хуваалцах:
img

Дэлхийн Шатрын Холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ял эдэлж буй иргэдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг энэ сарын 13-14-ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулав. 

Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украйн зэрэг 32 орны 40 баг оролцсон байна. Монгол Улсаас хорих ял эдэлж буй 9 тамирчин баг болж оролцсон бөгөөд манай улсын баг тэргүүлж аварга болжээ. 

Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг МУГТ, Их мастeр, МШХ-ны УЗ-ийн гишүүн дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж, багаа амжилттай оролцуулжээ. 

Дэлхийн Шатрын Холбоо нь цар тахлын үед хамгийн олон төрлийн тэмцээнийг дэлхийн өнцөг булан бүрт цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагийн нэг нь энэ удаагийн  тэмцээн юм. Шатрын спортоор дамжуулан тив дэлхийд эх орноо сурталчилсан тамирчиддаа баяр хүргэе. 

1

2

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img