3 жил
Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газар, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн академитай хамтран “Уламжлалт өнгө будгийн технологийн мэдээллийн сан үүсгэх туршилт, судалгааны ажил”-ыг эхлүүжээ.
Туршилт судалгааны хүрээнд 2021.10.07-12-ны өдрүүдэд Дорноговь, Дундговь аймгийн нутагт хээрийн судалгаагаар ажиллаж, эрт дээр үеэс сүм хийд, уламжлалт зураг урлалд ашиглаж байсан шороон будгийн түүхий эд бүхий газарт, түүхий эдийн олборлолт хийсэн байна.
Энэхүү судалгааны ажил нь дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын суурь судалгааны нэг өнгө будгийн найрлага төрөл зүйлийг тодорхойлох нарийвчилсан судалгааг орчин үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан (XRF, XRD, FTIR, SEM-EDX) шинжлэх ухааны суурь судалгааны арга зүйгээр судлах, уламжлалт аргаар шороон будаг гарган авах, олон улсад ашиглагддаг уламжлалт шороон будгаас Монгол орны уур амьсгалд тохиромжтой будгийн найрлагыг тогтоох зорилготой юм хэмээн Соёлын өвийн үндэсний төвөөс мэдээлэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0