АН-ын бүлэг: Д.Ганибал Ж.Батсуурь нарыг намын гишүүнээс хасаж, Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөв
Хуваалцах:
img

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийж, Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй боллоо гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл үүний дараахан УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалд хариуцуулах шийдвэр гаргав. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд бүлгийн өнөөдрийн хуралдаанд оролцоогүй байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Ганбат бүлгийн нэрийг барьж эрх баригчидтай наймаа хийдэг. Бүлгийн хуралдааны шийдвэрийг худал хуурмагаар танилцуулдаг явдал олон удаа давтагдсан. Эрх баригчдын зарим хэсэгтэй тодруулбал Г.Занданшатартай эвсэх замаар бүлгийн гишүүдийн гарын үсгийг наймаалж нийгэмд буруу ойлголт түгээж байна. Манай бүлгийн дарга Г.Занданшатар хоёр хоорондоо холбоотой хэмээн мэдэгдэв.  

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img