Энэ сарын 31-нд дэлхийн хуримтлалын өдөр болно
Хуваалцах:
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санал санаачлагыг гаргаж байсан. Ингэхдээ иргэд банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм. Үүнээс хойш Монголбанкнаас бусад төрийн байгууллагуудтай хамтран жил бүр Дэлхийн хуримтлалын өдрийг уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ аян нь олон нийтэд хуримтлуулах соёлыг хэвшүүлэх өндөр ач холбогдолтой юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0