Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилов
Хуваалцах:
img

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Баярсайханы Солонгыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Дааданхүүгийн Батбаатарыг ЗГХЭГ-ын дэд даргаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газрын даргаар Ганбатын Элбэгсайханыг, БШУЯ-ны Төрийн  нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Лхагвын Цэдэвсүрэн нарыг  тус тус томилжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img