Н.Содбилэгт насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж явна
Хуваалцах:
img

Сурагчдын шатрын дэлхийн аварга 12 настай  Н.Содбилэгт Грек улсын Родес хотод зохион байгуулагдаж байгаа насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 рэйтингтэй ангилалд найман өрөг тоглож 7.5 оноотой тэмцээнийг хошуучилж явна.

Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулж байгаа аж. Өнөө орой 20 цагт тэмцээний 9 дэх өрөг буюу сүүлийн өрөг эхлэх юм байна.

Н.Содбилэгт нь 2016 онд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7 хүртэлх насны нээлттэй ангилалд дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байсан юм.

1

2

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img