Дархан-өргөө политехникийн коллеж авто замын лабораторитой болжээ
Хуваалцах:
img

"Дархан-Өргөө" политехник коллеж нь зам, гүүрийн техникч, зам барилгын материалын лаборант зэрэг мэргэжлээр техникийн боловсролын сургалтад, авто замын салбарт хэрэгцээтэй нарийн мэргэжлүүдээр чадамжид суурилсан болон мэргэшүүлэх сургалтуудыг явуулахаар зорин ажиллаж буй.  Тус коллежид 2021-2022 оны хичээлийн жилд авто зам гүүр барилгын ажилчин замчин, зам барилгын машин механизмын операторчин мэргэжлээр нийт 88 оюутан суралцаж байна.

Азийн хөгжлийн банкны "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн нийт 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Авто зам, барилгын материалын лаборатори, дадлагын газрын өргөтгөлийн барилга, зам барилгын машин механизмын засварын газар болон дагалдах тоног төхөөрөмж, машин механизмыг нийлүүлэн сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа юм.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, албаны бусад хүмүүсийн хамтаар тус сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img