Шинээр халдварын 795 тохиолдол батлагдаж, хоёр хүн эндлээ
Хуваалцах:

Сүүлийн хоногт коронавирусийн халдварын 795 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс дотоодын 551, гаднаас зөөвөрлөгдсөн 19 тохиолдол батлагдлаа. Мөн хугацаанд халдварын улмаас хоёр иргэн нас барж, манай улсад халдварын улмаас нийт 1994 хүн эндээд байгаа юм. Харин дотоодын халдварыг задалж танилцуулбал, 339 нь нийслэлд, 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2843 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5352 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0