ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сүүлийн үед томуугийн халдвар нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Бид гадаадын орноос ирсэн хүмүүс дундаас 199 тохиолдол дээр хувилбарын тандалт хийж коронавирусийн аль хувилбараар өвчилсөн болохыг нь тогтоохоор ажиллаж байна. Үүний тулд эхний ээлжинд PCR шинжилгээ хийдэг. Үүгээр Альфа, Дельта хувилбарыг таньж болохоос гадна S генийн алдагдлыг илрүүлдэг. Термофишерийн оношлуураар мөн S генийн алдагдлыг оношилж байгаа. Дараа нь NGS технологи ашиглаж, генийн дарааллыг уншдаг. Энэ маш олон шат дамждаг тул удна. Түүний дараа олон улсын сайт дээр байгаа генийн дараалалтай харьцуулдаг. Мөн Япон болон АНУ руу явуулж баталгаажуулдаг. Иймд эцсийн хариу ирэхэд цаг ордог.
Ойрын үед ковидын тархалт ихэсч байна. Зэрэгцээд томуу, томуу төст өвчний тархалт ч нэмэгдэж байна. Омикрон хувилбар 0-5 настай хүүхдүүдэд өвчлөл үүсгэж байгаа гэсэн олон улсын мэдээлэл бий. Иймд орны, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бэлтгэж байна. Олон нийт халдвараас сэргийлэх хариу арга хэмжээгээ сайтар авах шаардлагатай” гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0