Агаарын чанарт иргэдийн хэрэглэж буй зуух нөлөөлдөг
Хуваалцах:
img

Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа ч Улаанбаатар хотын агаарын чанар сайжрахгүй байгаа талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга н.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Сүүлийн үед үзэгдэх орчин бүүдгэр, агаараас үнэр үнэртэх нь нэмэгдсэн. Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсгэдэг хоёрхон эх үүсвэртэй. Гэр хороолол, авто тээврийн хэрэгсэл гэсэн хоёр шалтгаан бий. Энэ нь жил бүр 10 хувиар нэмэгддэг. Зөвхөн 2021 онд түр болон хаягийн шилжилт хийсэн 21 мянган айл буй. Энэ бол нийслэлийн айл өрхийн нийт тоотой тэнцэнэ. Сайжруулсан шахмал түлш нь утаа бага ялгаруулдаг болохоос огт утаагүй биш.

Зөвхөн сайжруулсан шахмал түлш хэрэглээд утаа буурахгүй. Түүндээ зориулсан зуух хэрэглэнэ. Иргэдийн 80-90 орчим нь уламжлалт зуухтай байна. Уламжлалт зуух агаарт ялгаруулах хорт нөлөө нь 20-25 хувь илүү байдаг.

Агаараас үнэр үнэртээд байгаа нь түүхий нүүрснээс болж байгаа. Агаараас үнэр үнэртээд л байвал түүхий нүүрсийг иргэд хулгайгаар түлж байна л гэсэн үг.

Авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны 80-аас дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Мөн тээврийн хэрэгсэлдээ хэрэглэж буй шатахуунаас агаарын бохирдол хамаардаг. Авто тээврийн хэрэгслээс тоос, хүхэр, азот зэрэг ихээр ялгардаг" гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img