ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан болно
Хуваалцах:
img

Монголын үндэсний түүхийн музейд

09:00 цагт "Үндсэн хууль-30жил" үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болно.

12:30 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Офицеруудын ордонд

11:00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд сэтгүүлчидтэй уулзана.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Цагаан хад хилийн боомтод 270 гэрт 4,000 мянган жолоочийг битүүмжлэн хорьж, тээвэрт явуулахгүй, мөнгө угааж байгаа талаар гэргий нарынх нь төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагт "Шүүгч нарын хууль бус ажиллагааны талаар" хохирсон иргэн мэдээлэл хийнэ.

Шонхор тауэр, 5 давхарт

11:00 цагт АН-ын 4/11 мэдээллийн цагаар АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Д.Ганбаяр нар Үндсэн хууль ба Намын асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img