Шинэ цэргүүд дэглэсэн этгээдүүдэд тус бүр зургаан сарын ял оноолоо
Хуваалцах:
img

Зэвсэгт хүчний 031 дугаар ангид шинэ цэргүүдийг халагдах цэргүүд нь дэглэж буй агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Үүнтэй холбогдуулж, цэрэг дэглэсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдэж байв.

Тэгвэл уг хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img