Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70.3%-ийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд оноштой
Хуваалцах:
img

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 41,218 хүн эмчлүүлж байна. Энэ нь халдвар авсан өвчтөний тоо өнгөрсөн хоногоос 3,573-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмчилгээнд байгаа иргэдээс хөнгөн хэлбэрийн оноштой 33,670 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдаж байгаа бол 7,548 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 29.6 хувь нь биеийн байдал харьцангуй хөнгөн бол 70.3 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа.

Тодруулбал,

  • Хөнгөн-2,235
  • Хүндэвтэр – 4,488
  • Хүнд-773
  • Маш хүнд-52 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ нь өнгөрсөн хоногоос хөнгөн өвчтөн , хүнд өвчтөн, хүндэвтэр өвчтөн, маш хүнд өвчтөн тус бүр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Коронавируст халдварын Омикрон хувилбарын халдвар өмнөх хувилбаруудаас харьцангуй хөнгөн бөгөөд шинж тэмдэг ихтэй байгаа учир халдвар авсан иргэд гэртээ томуугийн эсрэг эмчилгээ хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллэж байна

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img