Д.Ихбаярт хариуцлага тооцож, ажлаас чөлөөллөө
Хуваалцах:
img

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.17/ ээлжит бус хуралдаанаар зарим сайд, дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тодруулбал, ажилдаа хайнга хандсан, хариуцлага алдсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага алдсан хотын зарим дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөллөө. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img