2 жил
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн Ногоон шанд гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т өнгөрсөн шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн Бөөн чулуут гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт өнгөрсөн шөнө 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч азаар хохирол учраагүй хэмээн мэдэгджээ.
Эргэн сануулахад, энэ сарын 26-ны өдөр Говь-Алтайаймгийн Тонхил сумын Тамч багийн Хатавчийн-Ам гэдэг газар сумын төвөөс урд зүгт 29 км-т 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ю
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0