БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
Хуваалцах:
img

Ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж  түүнийг БОАЖ-ын сайдаар томилов.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн намтар: 

1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр 

2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр

Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй. 

2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 

2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх, 

2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 

2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 

2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 

2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 

2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга, 

2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 

2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. 

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img