2 жил
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өндөрлөв.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг хааж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97, Дэд хороод 5, Түр хороод 9, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай хууль 234, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна" гэжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0