Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Хуваалцах:
img

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 1,
  • II тунд 11,
  • III тунд 77,
  • IV тунд 70 буюу нийт 159 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,032 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,646 (77.2 хувь), 16-17 насны 27,055 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Цэгүүдийн байршил:

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img