Өмнөд Солонгосын тал АНУ-ын Ази гаралтай иргэдийн аюулгүй байдлын асуудлаар Нью-Йорк хотын захиргаанд хандана
Хуваалцах:
img

Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-ын Ази гаралтай иргэдийн аюулгүй байдлын асуудлаар Нью-Йорк хотын захиргаанд албан ёсоор хандах гэж байгааг Сөүлийн дипломат эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Энэ Баасан гарагт Нью-Йорк хот дахь Өмнөд Солонгосын ерөнхий консул Чун Бюн Хва тус хотын гадаад харилцаа хариуцсан комиссар Эдвард Мермелштайнтай уулзаж, засгийн газрынхаа албан ёсны хүсэлтийг дамжуулахаар болсон байна. Коронавирусийн цар тахлын хоёр жилийн хугацаанд АНУ дахь Ази гаралтай иргэд гэмт хэргийн золиос болох нь нэмэгдсэн юм. Хохирогчдын дотор солонгос гаралтай болон солонгос цагаачдын үр удам олон байгаа тул Өмнөд Солонгосын тал ийнхүү АНУ-ын хамгийн том хотын удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр болжээ.

Хамгийн сүүлд гарсан гэмт хэрэг гэвэл Ням гарагт солонгос гаралтай эмэгтэй Манхэттен дүүрэг дэх гэртээ хутгалуулж амиа алдсан юм.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ дахь Өмнөд Солонгосын төлөөлөгчийн газарт ажилладаг дипломатч Кореатауны орчимд үл таних этгээдэд нүүрэндээ цохиулсан хэрэг гарсан байна. Нью-Йорк хотод гарсан дээрх хэргүүдийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img