Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснээс 28 хоногийн дараа цусаа өгч болно
Хуваалцах:
Коронавируст халдвараар өвчилсөн болон вакцин хийлгэснээс хэр хугацааны дараа цусаа өгч болох талаар ЦССҮТ-өөс мэдээллээ. Хэрэв та вакцин тариулсны дараа хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараа цусаа хандивлаж болох юм байна. Мөн КОВИД-19 халдвар авч бүрэн эдгэрснээс 28 хоногийн дараа цусаа хандивлаж болох аж.
Цусаа өгөхөөс өмнө та зургаагаас дээш цагаар унтаж амрах, ердийн үеийнхээс илүү хэмжээний шингэн зүйл уух, өмнөх гурав хоногт согтууруулах ундаа хэрэглээгүй байх, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглээгүй байх зэргийг анхаарна уу.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0