Киев хотоос зургаан хэлээр мэдээ дамжуулсан сэтгүүлч хүмүүсийг гайхшрууллаа
Хуваалцах:
img

Украины нийслэл Киев хотоос тус улсын дотоод нөхцөл байдлын талаар мэдээ дамжуулсан сэтгүүлч зургаан хэлээр зэрэг ярьсан нь хүмүүсийг гайхшруулаад байна. Ассошэйтэд Пресс агентлагийн сэтгүүлч Филип Краутер зургаан хэл мэддэг ажээ. Тэрбээр мэдээгээ англи, люксембург, испани, португал, франц, герман хэлнүүдээр ар араас нь залгуулан дамжуулсан юм.

Краутерын мэдээний видео бичлэг интернэт орчинд өргөн тарж, өнөөдрийн байдлаар 17 сая гаруй удаа үзээд байна. Тэрбээр мэдээндээ Украины дорнод хязгаарт олон жил үргэлжилж буй салан тусгаарлах дайны талаар ярьжээ.Краутер мэдээ дамжуулснаас хойш хэдхэн цагийн дараа Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрч, цэргийн хүчээ энхийг сахиулах үүрэгтэйгээр илгээх шийдвэр гаргасан юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img