Оросууд Украины цэргийн штабуудыг бөмбөгдөж эхэлжээ
Хуваалцах:
img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах үүрэг өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Украин Улсын Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко Оросууд дайн эхлүүлснийг баталж, мэдэгдэл хийжээ. 

Украины Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенкогийн мэдэгдсэнээр хилийн бүсэд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, Киев, Харьков, Днеприйн ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал, зэвсгийн агуулахуудыг бөмбөгдсөн байна. Энэ талаар тэрбээр “Өнөөдрөөс эхлэн дэлхийд геополитикийн шинэ бодит байдал бий боллоо” гэсэн юм.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img