Владимир Зеленский: Бид Украин учраас ялах л болно. Ард түмэн минь хүчтэй байгаарай
Хуваалцах:
img

Оросын арми Украины 10 гаруй бүс нутаг руу дайралтаа эхэлжээ. Нийслэл Киев хотын ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал бөмбөгдөлтөд өртсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандаж мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Бид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцана. Украинчууд минь гэртээ үлдэж, тайван байхыг та нараас хүсье. Та бүхний аюулгүй байдлыг хангахаар Украины арми зогсож байна. Бид Украин учраас ялах л болно. Ард түмэн минь хүчтэй байгаарай” гэсэн байна. 

 Ард түмэндээ хандаж хэлсэн үгийнхээ дараа Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский улсынхаа бүх нутаг дэвсгэрт цэргийн дэглэм тогтоохоо зарласан юм

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img