Европын орнууд болон АНУ-д “Ковид-19” цар тахлын дельта болон омикрон хувилбарын нийлмэл дельтакрон гэх шинэ хувилбар илэрсэн нь шинжлэх ухааны салбарынхны анхаарлыг ихээхэн татаж байна. Вашингтоны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэн Скотт Нгуен нэгдүгээр сард Франц улсаас цуглуулсан дээжээс дельта болон омикрон хувилбарын нийлмэл хувилбарыг анх илрүүлсэн гэжээ.
Үүний дараа уг хувилбар нь Нидерланд, Дани, АНУ зэрэг улсаас дахин илэрсэн аж. Гэсэн хэдий ч судлаачид уг хувилбар нь тийм ч ноцтой асуудал үүсгэхгүй гэж үзэж байгаа юм.
Учир нь Францын Pasteur судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр дельтакрон хувилбар илэрснээс хойш аль хэдийн хоёр сар өнгөрсөн ч ердөө 50 орчим тохиолдол батлагдсан нь халдварлах чадвар багатай нэн ховор вирус болохыг харуулж байна гэжээ.
Эх сурвалж: YTN
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0