Тамхи нь хавдар үүсгэхээс гадна үрэвслийн болон харшлын гаралтай өвчнүүдийн шалтгаан болдог
Хуваалцах:
img

Тамхины хор хөнөөлийн тухай цуврал видео контентыг Эрүүл мэндийн яамнаас хүргэж байгаа билээ.  Үүний дотроос тамхи ба архаг бронхитийн талаарх мэдээллийг хүргэж байна. Архаг бронхитийн гол шалтгаан нь тамхи болон тамхины утаа. Архаг бронхит нь гуурсан хоолой үрэвсэж, өтгөн идээрхэг цэр ихээр ялгаруулдаг амьсгалын замын өвчин юм.

Архаг бронхиттэй хүний зовуурь:

  • Ханиалгах
  • Цэр гарах
  • Амьсгаадах гэсэн үндсэн гурван шинж тэмдэг илэрнэ.

ДЭМБ-ын тодорхойлсноор жилд гурван сараас доошгүй хугацаагаар цэртэй ханиалгаж, тэр нь хоёр жилээс багагүй хугацаагаар үргэлжилсэн бол “архаг бронхит” гэж үздэг.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч Б.Золзаяа “Агаар дамжуулах замын гуурсан хоолойнууд архаг байдлаар үрэвсэж, үрэвсэл нь явсаар эмгэг бүтцийн өөрчлөлтөд орж, зузаараад ялгарсан шүүрлээрээ бөглөрөхийг архаг бронхит гэдэг.

Мөн “Тамхи хавдар үүсгэхээс гадна үрэвслийн болон харшлын гаралтай өвчнүүдийн шалтгаан болдог. Тамхи татдаг хүмүүс архаг бронхит гэдэг оношгүй байна гэж байхгүй” хэмээн ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засалч Б.Ганзориг ярилаа. 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img