Украины ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн фэйсбүүк хуудсандаа ээлжит видео мэдэгдэлээ хийлээ. Тэрбээр:
"Өнөөдөр надад үг хэлэхэд цаг бага байна. Дайсны тал Киев, Чернигов чиглэлд хүчээ багасгана гэснийг бид мэднэ. Гэхдээ энэ бол бидний дайчид хамгаалагч нарын гавьяа, энэ бол дайсныг эсэргүүцэж хөөж байгаа ажиллагааны үр дүн.
Гэвч энэ цаг үед бид дайснууд Донбасст цохилт өгөхөөр бэлдэж хүчээ төвлөрүүлж байгааг харж байна. Үүнд бид бэлдэж байсан, ямарч сайхан үг амлалтад бид итгэхгүй дайны талбар дээр жинхэнэ үнэн нөхцөл байдал байгаа гэдгийг бид мэднэ. Бид юуг ч өгөхгүй, өөрсдийн газар нутгаас нэг ч метрийг өгөхгүй хамгаална, хүн бүрийн төлөө тэмцэнэ. Украины Зэвсэгт хүчний яаж дайтах, яаж эсэргүүцэх тухай шүүмжилж байгаа хүмүүст хандахад гэрийнхээ буйдан дээрээсээ эсвэл аюулгүй байдлаа хангаж зугтсан газраасаа бус ирээд жинхэнэ нөхцөл байдлыг дайны талбараас хар гэж хэлье.
Мөн чухал хэдэн зүйлийн тухай хэлмээр байна энэ нь нэгдүгээрт, дайсны эсрэг зогсож Украины ирээдүйг авч үлдэхийн төлөө тэмцэж байгаа хүмүүс байгаа, эдгээр хүн бүрийн ажлыг бид үнэлж байгаа. Харин хоёрт зөвхөн ажлын албан тушаал дээрээ үлдэхийн төлөө цаг нөхцөөж байгаа хүмүүс байна. Иймд би өнөөдөр үүнтэй холбоотой анхны зарлигаа гаргаад байна. Марроко болон Гүрж улсад суугаа Украины элчин сайдуудыг ажлаас нь чөлөөлж буцаах зарлиг гаргасан" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0