Украины Буча хотод нэг булшинд 300 орчим цогцос оршуулжээ
Хуваалцах:
img

Украин Улсын Буча хотод нэг булшинд хэдэн зуун цогцос хамт оршуулсан талаар “CNN” агентлагийг сурвалжлагч олж, олон улсад мэдээлсэн. Тус мэдээлэлд анх цацагдах үеэр Буча хотын оршин суугчид 150 гаруй цогцос оршуулсан гэж мэдээлж байсан бол, өнгөрсөн амралтын өдөр Буча хотын дарга 300 орчим цогцос байгаа талаар мэдэгдсэн байна.  

 Буча хотын оршин суугчдын мэдэгдэж байгаагаар Оросын цэргүүд дайрч эхэлсэн тулалдааны эхний өдрүүдэд амиа алдсан энгийн иргэдийн цогцсыг ийн оршуулжээ. Одоогийн байдлаар Буча хотын олон байшин эвдэрч, олон нийтийн талбай, гудамжийг эвдэрч, дэлбэрсэн автомашин хаасан байдалтай байгаа аж.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img