Яруу найрагч, орчуулагч Мө. Батбаярын ярилцлагаас онцлох эшлэлүүд
Хуваалцах:
img

Яруу найрагч, орчуулагч, зохиолч Мө.Батбаярын ergelt.mn сайтад өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Тэрбээр яруу найргийн төрлөөр "Намрын тэмдэгтүүд", "Бүгд өөрийн гунигтай", "Өртөөн дээр хэлэгддэг үгс", орчуулгын төрлөөр хятадын зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" тууж,  "Цусаа худалдсан тэмдэглэл" роман болон "Авга ах", "Цасан хөшиг" туужийг эх хэлнээ хөрвүүлээд буй юм. Харин хүүрнэл зохиолын төрлөөр "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" тэмдэглэл, эсээ, дурсамжийн бүтээл туурвисан байна. 

* Гарч, сайхан хүйтэн шар айраг олж уумаар л санагдсан даа. Ер нь нэг иймэрхүү ажлын ард гарах чинь асар хүчтэй оюун санааны оргазм, сэтгэлзүйн мастурбаци шүү дээ. Миний оюун санаа жилийн турш сүүлчийн өгүүлбэрийг орчуулаад цэг тавих тэр мөчийг хүлээсэн.

*Мэдээллийн урсгал үерлэж байгаа энэ үед зөвхөн нэг ном нухаад сууна гэдэг бол оюун санааны мацаг, кето дэглэм.

* “Амьдрахуй” маш энгийн роман. Үсэг дөнгөж сураад дууссан хүүхэд ч уншаад ойлгоно.

* Хүмүүс ямар ном, бүтээлд дуртай байдаг вэ гэвэл уншаад ойлгосон ном, уншиж дууссан номдоо л их дуртай байдаг.

* Хувь хүмүүсийн харилцаа ч тэр, уран зохиол ч тэр, дүрэм журам ч тэр ойлгомжтой, тодорхой байх хэнд ч сайхан биз дээ.

* Тэгэхээр орчуулга байна уу, яруу найраг байна уу, юу нь байна уу хамаагүй ойлгомжтой, “эрүүл саруул” байх. Тэртэй, тэргүй амьдрал асар ойлгомжгүй зүйл.

* Эхлээд тарааж байгаа үнэгүй нэр авах гэлгүй өөрсдөө хийж бүтээж тэр нэрийг олж авах нь чухал гэж боддог.

* Гэвч манай зарим хүний хувьд МЗЭ-ийн шагнал гэдэг ч юм уу ямар нэгэн шагнал авчихвал зохиолч болно гэж боддог юм уу, яадаг юм хөлөө хугалчих шахан хөөцөлдөж яваа харагддаг.

* Хүнээс гарч байгаа тэр сайхан бүтээл хүний өвдөлт, эмзэглэлээс төрж байдаг гэсэн санаа мөн биз.

* Авьяас бол аль ч утгаараа сувдтай адил зүйл гэж би хэлнэ.

* Гуниглах, уйтгарлах гэдэг маань нэг талаараа дадал ч байж мэднэ.

* Хүн болгон өдөр бүр, цаг, минут, хором бүрд өөрчлөгдөж байдаг байх. Бас үгүй байх.

* Би хөлөө жийж суугаад амсхийх ногоон зүлэг олддоггүй хотын хүмүүс уншаад яг тийм зүлгэн дээр голын эрэгт суугаа мэт амсхийх мэдрэмж аваасай” гэж тэр зүйлсийг бичсэн.

* ЯРУУ НАЙРАГЧ АМЬДАРСАН ШИГЭЭ БИЧДЭГ ЭСВЭЛ БИЧСЭН ШИГЭЭ АМЬДАРДАГ БАЙХАД БИ ДУРТАЙ

* Хөдөө очихоор баахан хужаа мотоциклтой ганц бие залуус давхилдаж байна.

* Эрчүүдийн асуудал дээрээ анхаарах цаг үнэхээр болсон.

* “Эр хүн шиг учраа олъё” гээд бас нэг балай үг. Хэн нэгэн чамд ийм санал тавьбал хэзээ ч битгий.

* Зохиолч, яруу найрагч ч гэлтгүй ямар ч хүн нийгэмдээ, байгаа орчиндоо эерэг, зөв хандлага, уур амьсгал түгээж байх нь эргээд өөрт нь хэрэгтэй байлгүй дээ.

* Үзэл санаандаа үнэнч, эх орондоо хайртай, эр зоригтой яруу найрагчдыг хүндэлдэг.

* Эрэгтэй хүн эмэгтэй хүнээ шохоорхож, сонирхож байгаа нь шулуухан хэлэхэд сэтгэл гэхээсээ илүү төмсөгтэй холбоотой.

* Гэр бүл ч эцэстээ амьдрах нэг төрлийн арга, хэлбэр шүү дээ. Бэр гуйх үг дээр гардаг биз дээ, “Буга намнадаг нь манайд, булга зүүдэг нь танайд” гээд л ажлын хуваариуд.

* Хүн мянган хүнтэй хамт байхдаа ч ганцаараа байдаг амьтан шүү дээ.

* Хүний амьдрал чинь мөнхийн ганцаардал шүү дээ. Ганцаардлын аян.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img