Б.Болд: Монгол Улс эрдсийг биш эрдмийг экспортлох анхны тэнхимийг нээж байгаад баяртай байна
Хуваалцах:
img

ШУТИС-д уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү гэрээ байгуулснаар геотехникийн инженерийн тоог нэмэгдүүлж, чадамжийг дээшлүүлэх, төгсөгчид ажлын байраар хангагдах, дэлхийн түвшний уул уурхайн компанид ажиллах нөхцөл бүрдэхээс гадна уг мэргэжлээр Азийн бусад орноос оюутан элсүүлэн суралцуулах боломжтой болж байгаа юм. "Рио Тинто Монгол", “Оюу толгой” ХХК ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарч “Уул уурхайн геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Харин өнөөдөр уг төсөл их сургууль аж үйлдвэрийн хамтарсан томоохон хэмжээний төсөл болж байгаагаараа онцлогтой. “Рио Тинто Монгол”, “Оюутолгой” ХХК төсөлд нийт 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. ШУТИС-ийн Уул уурхайн геотехникийн инженерээр төгсөгчид "Оюу толгой" ХХК болон "Рио Тинто" компанийн үйл ажиллагаагаа явуулдаг 35 улс дахь гүний уурхайд ажиллах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар 25 оюутан тус мэргэжлээр суралцаж байна. Энэ үеэр нээлтэд оролцогчид дараах байр суурийг илэрхийлсэн юм.

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img