Өнөөдөр буюу 5 сарын 24-ны өдөр Гадаад иргэдийн төвөөс Корона вируснаас болж нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн виз сунгалтын журамд өөрчлөлт оруулснаа мэдэгдлээ.
Ковид19-ын улмаас нислэг хойшлогдох, нислэгийн тийз байхгүй байх болон хилээ хаасан зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад иргэдэд Солонгос улсад түр оршин суух эрх олгож байгаа билээ.
Гэвч Нислэгийн тийз байгаа тохиолдолд албаар цуцлах, хуурамч нислэгийн тийз гаргаж виз сунгуулах зэрэг тохиолдол сүүлиийн үед маш их гарах болсон аж.
Тиймээс нислэгийн тийз захиалах боломжтой гадаад иргэд заавал тийзээ урьдчилан захиалах бөгөөд ганцхан удаа виз сунгах өргөдөл өгөх боломжтойгоос гадна хэрвээ виз сунгагдсан тохиолдолд заасан хугацаанд заавал хилээр гарсан байх шаардлагатай гэнэ.
Зөвхөн олон улсын агаарын хилээ хаасан эсвэл тус орны засгийн газраас өөрийн ард иргэдийг түр оршин суухыг санал болгосон, Солонгос хүнтэй гэр бүл болсон, хүүхэд нь бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа тохиолдолд холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээр оршин суух визээ сунгах боломжтой болсон байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111