Японы Токио хотын Коэнжи дүүрэгт байрлах нэгэн кафе зөвхөн зохиол бүтээлээ дуусгахаар зорин ирэх зохиолчдыг л хүлээн авдаг гэнэ. "The Manuscript Writing Cafe" нэртэй уг кафед ирэх зохиолчид тусгай төлбөр төлөн, зохиолоо дуусгахаас нааш гарахгүй байх дүрмийг мөрдөх ёстой.
Кафен мэдээлснээр, үйлчлүүлэгч анх орж ирээд өөрийн хийх ёстой бүтээлээ танилцуулна. Ингээд менежер цаг тутам үйл явцыг нь шалгаж, хийх ёстой зохиолоо бичин бичтэл нь кафегаас гарах тооцоог нь өгөхгүй. Хамгийн багадаа кафед 30 минут үйлчлүүлж болох бөгөөд цаг тутам төлбөр төлөх журамтай.
Мөн үйлчлүүлэгчийн зан төлөвөөс хамааран S ба M гэх үйлчилгээ үзүүлэх гэнэ. S нь хатуу шахалтан дор сайн бичдэг учир шавдуулах дуртай, M нь бага зэргийн урамшуулал дэмжлэг үзүүлэхэд сайн бичдэг тул эелдэг хандахыг хүссэн үйлчлүүлэгч нарт зориулагджээ. Хэрвээ кафен ажлын цагт багтаан зохиолоо бичиж дуусахгүй бол нэмэлтээр цаг тутам 500 йен төлөх гэнэ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0