Коронавирус туссан иргэнийг “Манай намынх биш” гээд ажлаас нь халжээ
Хуваалцах:
Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кейсүүд олон байна. Жишээлбэл, та манай намын гишүүн биш хэмээн ажлаас нь халжээ.
Ажлаасаа халагдсан иргэн ХЭҮК-т “Хан-Уул дүүргийн ...-р хорооны дарга О нь “та манай намын гишүүн биш учраас ажлаас чөлөөлнө, хамт олноос нэр бүхий хүмүүс таныг гарга гэж шаардаж байна” гэж байнга ганцаарчлан уулзаж анхааруулж байснаас болж байнгын айдас, дарамттай ажиллах болсон. КОВИД-ын шинжилгээний хариу эерэг гарч, эмчилгээ хийлгэж байхад ажилтнаа намын үзэл бодлоор нь ялгаварлаж, ажлаас халсанд нь гомдолтой байна” хэмээн гомдол гаргасан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0