Гэрийнхээ гадаа тоглож байсан гурван настай хүүхдийг эрэн хайж байна
Хуваалцах:
img

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар бага насны хүүхэд 05.15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 05.16-ны өдрийн 05:35 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гурван настай С хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img